УЗБЕКИСТАН УЛС ТҮҮХИЙ ЭДИЙН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ХАМТРАН БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ ГЭВ

Уулзалтын үеэр, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн “Энэ удаагийн уулзалт нь Монгол, Узбекистаны найрсаг харилцааг худалдаа, эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах боломжийг ярилцах завшаан болж байгаа”-г онцлон тэмдэглэв. 

“КАРЕК” БИЗНЕС ФОРУМ 2026: БҮС НУТГИЙН ХОЛБОЛТЫГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН БОДИТ БОЛОМЖ БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ

Цэвэр эрчим хүч, ухаалаг тээвэр-логистик, чухал ашигт малтмалын боломж” сэдэвт стратегийн бодлогын хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Пакистаны Төлөвлөлт, хөгжил, тусгай санаачилгын Холбооны сайд Ахсан Икбал, Азийн хөгжлийн банкны Төв ба Баруун Азийн газрын Ерөнхий захирал Лиа Гутьеррес, Узбекистаны Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны дэд сайд Илзат Касимов, Олон талт хамтын ажиллагааны хөгжлийн санхүүжилтийн төв (MCDF)-ийн Ахлах зөвлөх Аюми Кониши нар оролцов.

КАРЕК-ИЙН БИЗНЕС ФОРУМЫН ХОЁР ДАХЬ ӨДӨР “МОНГОЛ УЛС БҮС НУТГИЙН АНХААРЛЫН ТӨВД” СЭДВИЙН ХҮРЭЭНД ӨРНӨЛӨӨ

КАРЕК хөтөлбөр байгуулагдсаны 25 жилийн ойн энэ онд Монгол Улс хөтөлбөрийг даргалж байна. Эхний өдөр “Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэд бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх нь” сэдвийн хүрээнд цэвэр эрчим хүч, ухаалаг тээвэр, логистик, чухал ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцсэн бол өнөөдөр Монгол Улсын бизнесийн орчин, инноваци, гарааны бизнес, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын боломжид анхаарлаа төвлөрүүлж байна.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн нээлтийн үгэндээ өнөөдөр улс орны эдийн засгийн өрсөлдөх чадвар зөвхөн байгалийн баялаг, уламжлалт үйлдвэрлэлээр тодорхойлогдохоо больсныг онцолж, инноваци, технологи, хүний капитал, бүтээмж, санхүүжилтийн хүртээмж, олон улсын зах зээлд холбогдох чадвар эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болж байгааг тэмдэглэв.

Ж.Энхбаяр: Худалдаа, тээвэр, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг хооронд нь холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байна

Монгол Улс зэс, газрын ховор элемент зэрэг баялгаа зөвхөн түүхий эдээр бус, боловсруулсан бүтээгдэхүүнээр бүс нутгийн өртгийн сүлжээнд нийлүүлэх зорьж буй бөгөөд шаардлагатай хөрөнгө оруулалт, технологи, тээвэр ложистикийн хамтын ажиллагааг дэмжихийг түншүүддээ уриалсан юм.